Цахим суваг:-

MOVE DIGITAL – DATA ANALYTICS MINI CHALLENGE 2025 - Өгөгдлийн шинжилгээнд суурилсан шийдэл боловсруулах оюутны тэмцээний шилдгүүд тодорлоо

17

 

2025 оны 12-р сарын 5-ны өдөр Европын Холбооны Эрасмус+ хөтөлбөрийн хамтарсан санхүүжилттэй DIGITAL MOVE төслийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиас зохион байгуулсан MOVE DIGITAL – DATA ANALYTICS MINI CHALLENGE тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцогч багууд өгөгдөлд суурилсан инновац шийдлээр өрсөлдөж, сургалт, судалгаа, удирдлагын үйл ажиллагааг сайжруулах боломжит хувилбаруудыг боловсруулсан юм.

Тэмцээнд Дархан-Уул аймаг дахь ХААИС, СИТИ Их Сургууль, Оточ Манрамба Их Сургууль болон Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн багш, оюутнууд хамтран оролцож, дараах багууд шилдгээр шалгарлаа:

Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн – STD баг

Дархан-Уул аймгийн ХААИС – Problem Solver баг

СИТИ Их сургуулийн – Insight баг

Энэ удаагийн тэмцээний шүүгчээр:

    1. СИТИ Их сургуулийн Мэдээлэл технологийн газрын дарга Ц.Энхбат
    2. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн мэдээлэл технологийн тэнхмийн эрхлэгч А.Түвшинжаргал
    3. МУИС, Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн, Мэдээлэл компьютерийн ухааны тэнхмийн багш Н.Даваасүрэн
    4. Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Агроэкологи, Бизнесийн сургуулийн, Бизнес удирдлагын тэнхмийн эрхлэгч, PhD Ц.Бурмаа нар ажиллав.

Тэмцээний гол зорилго нь их, дээд сургуулиудын сургалт, судалгаа болон менежментийн цахим хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг өгөгдлийн шинжилгээний аргачлалаар шийдвэрлэх, бодит өгөгдөлд тулгуурласан шийдэл боловсруулах чадвартай оюутнуудыг бэлтгэхэд оршино.

Энэхүү мини–челленж нь оюутнуудын өгөгдөл унших, анализ хийх, ML модел боловсруулах мэдлэгийг бататгахаас гадна илтгэл тавих, асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах ур чадварыг хөгжүүлэх чухал практик орчныг бүрдүүлсэн арга хэмжээ боллоо.

 

Дархан-Уул аймгийн ХААИС – Problem Solver баг

 

 

 

 

 

 

 

 

 

"СИТИ" Их сургуулийн – Insight баг

 

Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн – STD баг

 

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай