Цахим суваг:-

ОМИС-ийн төлөөллүүд “DIGITAL MOVE” төслийн хаалтын хуралд оролцож байна

121

Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй “DIGITAL MOVE” төслийн хаалтын Олон улсын хурал 2026 оны 1 дүгээр сарын 15–16-ны өдрүүдэд Вьетнам улсын Да Нанг хотод амжилттай зохион байгуулагдаж байна. Тус төсөлд Франц, Словак, Монгол, Вьетнамын нийт 12 их сургууль, судалгааны байгууллага хамтран оролцсон бөгөөд Монгол Улсаас Оточ Манрамба их сургууль, Дархан ХААИС, СИТИ их сургууль, Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Европоос Францын нэг, Словакын нэг, Вьетнамын долоон их сургууль гурван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлж, ийнхүү төслийг амжилттай өндөрлүүлж байна.

Хурал “Дижитал шилжилтээр дамжуулан дээд боловсролын ирээдүйг тодорхойлох нь” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд дээд боловсролын салбар дахь дижитал ялгааг бууруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт, судалгааны чанарыг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Уг хуралд Оточ Манрамба их сургуулийн ректор, Монгол Улсын Хүний гавьяат эмч, профессор Д.Нацагдорж, Манба Дацан МУЭСТ-ийн Гадаад харилцааны албаны дарга Н.Лхагвадорж, ОМИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Н.Мөнхжаргал, Уламжлалт анагаах ухааны тэнхмийн багш, АУ-ы магистр Б.Ууванбаатар нар оролцож байна.

Хурлын үеэр дээд боловсролын дижитал шилжилт, олон улсын хамтын ажиллагаа, сургалтын шинэ арга зүй, технологид суурилсан хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөж, оролцогчид харилцан туршлага солилцож байна. Энэхүү хурал нь дээд боловсролын салбарт олон улсын түвшний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

 

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай