Цахим суваг:-

“АНАГААХ УХААН” СЭТГҮҮЛД НИЙТЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

1

 

                                                                                                 ОМИС-ын Захиргааны зөвлөлийн

2025 оны ... сарын ... өдрийн хурлаар хэлэлцэн

Захирлын.....тоот тушаалаар батлав.

 

“АНАГААХ УХААН” СЭТГҮҮЛД НИЙТЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

Зорилго. Анагаах ухааны салбарт ажиллаж, судалгаа шинжилгээ хийж буй багш, эмч, магистрант, докторант, судлаач нарын бүтээлийг өгүүлэл буюу илтгэл хэлбэрээр хэвлэн гаргахыг зорино.

Нэг. Өгүүлэлд тавигдах нийтлэг шаардлага

 

1.    Анагаах ухаан, эм зүйн чиглэлээр хийгдсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг судалгааны өгүүлэл байдлаар хэвлэн нийтлэх;

2.    Тухайн судалгааны өгүүлэл нь өөр сэтгүүл,  нийтлэлд хэвлэгдэж байгаагүй байх;

3.    Өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг санааг дэвшүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлал ашиглан, гарсан үр дүнг шинжлэх ухаанч байдлаар тайлбарласан байх;

4.    Түүх, эх сурвалж, зохиол бүтээл: Монголын анагаах ухааны хөгжлийн түүх, ховор баримт мэдээлэл, зохиол бүтээлийн талаар тусгасан мэдээ мэдээлэл байх ба хувь хүний нууц, нэр төрд харшлаагүй байх ёстой. А4 форматын 2 хуудсанд багтана.

5.    Сэтгүүлд ирсэн материалыг сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга хүлээн авч, ерөнхий эрхлэгчид танилцуулна. Ерөнхий эрхлэгчийн томилсон шинжээч зөвшөөрсний үндсэн дээр өгүүллийг хэвлэлтэнд шилжүүлнэ.

 

Хоёр. Судалгааны өгүүлэл бичих заавар

 

1.    Өгүүлэл нь Монгол хэлээр бичигдсэн, хураангуй Англиар бичигдсэн байх;

2.    Өгүүллийг А4 хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3 см баруун талаас 2 см, дээр доороосоо 2 см зайтай, Arial фонтоор, 11 хэмжээтэй үсгээр мөр хооронд 1.5 зайтай бичих;

3.    Судалгаа шинжилгээний өгүүлэл нь англи хураангуй, хүснэгт, зураг, ном зүйг оролцуулан нийт 8 нүүрээс хэтрэхгүй байх;

4.    Өгүүллийн эхэнд бүтээлийн нэр, зохиогчдын нэрс, харъяа байгууллагыг бичнэ. Бүтээлийн нэр том үсгээр бичигдэх;

5.    Зохиогчдын нэр, харъяа байгууллага - судлаачид нэг байгууллагад харъяалалтай бол цифрээр тэмдэглэхгүй. Харин өөр өөр байгууллага бол тус бүр цифрээр ялгаж, зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1,2 гэж тэмдэглэнэ. Холбоо барих зохиогчийн нэр, e-mail хаягийг бичсэн байна. Эсвэл зохиогчид зөвшилцсөний үндсэн дээр 1-р зохиогчийн нэр, e-mail хаягийг бичнэ.

6.    Судалгаа шинжилгээний өгүүллийг дараах бүтэцтэйгээр бичнэ. Үүнд:

o   Хураангуй

o   Үндэслэл

o   Зорилго, зорилт

o   Судалгааны материал, арга зүй

o   Үр дүн

o   Хэлцэмж  

o   Дүгнэлт

o   Талархал

o   Ном зүй

Хураангуй: Үндэслэл, Арга зүй, Үр дүн, Дүгнэлт, Түлхүүр үгнээс бүрдэх ба англи хураангуй Introduction, Methods, Results, Conclusion, Key words гэсэн бүтэцтэй, 250-300 үгэнд багтаасан байна. Англи хураангуйн эхэнд өгүүллийн нэр, зохиогч, байгууллагын нэрийг бүтнээр нь англиар бичнэ.

Үндэслэл: Тухайн судлагдахууныг судлах шаардлага, тулгамдаж буй асуудал, ач холбогдол зэргийг тусгана. Мөн судалгааны ажлын таамаглал, зорилгыг тодорхойлж өгнө.

Судалгааны материал, арга зүй: Судалгааг хийсэн  арга, аргачлал, статистик боловсруулалт,  үр дүнг хэрхэн гаргаж авсан талаар тайлбарлан тодорхой бичсэн байна.

Үр дүн: Өөрийн судалгааны үр дүнг логик  дараалалтайгаар өгүүлбэр, хүснэгт эсвэл зургаар илэрхийлнэ. Хүснэгт болон зургаар үзүүлсэн өгөгдөл давхцахгүй байх ёстой.

Хэлцэмж: Судалгааны ажлын үр дүнг үндэслэн өөрийн дэвшүүлж буй таамаглалыг хэлэлцэж хамгаална. Бусад судалгааны үр дүнтэй харьцуулах, тоо баримт, таамаглалыг хэлэлцэнэ. Өөрийн судалгааны үр дүнгийн давуу тал, сул болон хязгаарлагдмал талыг тусган хэлэлцсэн байна.

Дүгнэлт: Өөрийн судалгааны үр дүнг дүгнэн өгүүлбэрээр илэрхийлнэ.

Талархал: Судалгааг хийхэд санхүүгийн болоод бусад хэлбэрээр тусалж дэмжсэн хувь хүн  болон байгууллагыг онцлох бөгөөд тухайн өгүүллийн зохиогчдын бүрэлдэхүүнд байгаа хүний нэрийг оруулахгүй.

Ном зүй: Шинэ хуудсан дээр бүтээлд оруулсан дарааллаар жагсааж бичнэ. Ном зүйн жагсаалтад зохиогчийн нэр, өгүүллийн нэр, хэвлэлийн нэр, хэвлэсэн газар, он, дугаар, хуудсыг заавал багтаасан байна. Ишлэл авсан эрдэм шинжилгээний өгүүлэл, ном (Vancouver citation style)-ыг загварыг баримтлан бичнэ. Ишлэлийг1,2 гэж текстэн дотор тэмдэглэнэ. Сэтгүүлийн нэрийг налуулж бичих бөгөөд олон улсын сэтгүүл бол албан ёсны товчилсон хэлбэрээр бичнэ.

 

Жишээ нь:

1.    Stepanova А., Malunova М., Salamaikina S., Selimov R., Solov’eva A. Establishment of

Rhodiola quadrifida hairy roots and callus culture to produce bioactive compounds”.

Phyton, 2021, 90, 2-3.

2.    Natsagdorj.D, Odontsetseg.G “Diagnostics of Mongolian Traditional Medicine”   Mongolia 2010,  p.23-34.

3.    Одонцэцэг.Г “Уламжлалт анагаах ухаан дах өвчиний ангиллын судалгаа” АУ-ны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. 1. 2016 он. АШУҮИС.

 

7.    Зураг болон хүснэгт нь хар цагаанаар хийнэ. Зайлшгүй шаардлагатай дүрслэл зураг болон эд, эсийн микроскопийн зураг зэрэг өнгөөр ялгах шаардлагатай зураглал дүрсийг өнгөөр ялгана. Хүснэгт нь босоо шугамгүй, хуудас дамжаагүй, хүснэгтийн бүх тоон утга нь өгүүллийн агуулгатай бүрэн тохирсон, хүснэгтийн нэр товч, оновчтой байна. Хүснэгтийн гарчиг болон доторх өгөгдөл Монгол хэл дээр бичигдсэн байна. Хүснэгтийг дугаарлахдаа Хүснэгт 1. нэрийг бичиж, голлуулж байрлуулна. Зураг, график, диаграммыг JPEG өргөтгөл бүхий 300 dpi-аас дээш нягтралтай зургийн эх файлаар хүлээж авна. Зураг, график, диаграммын нэр Монгол хэл дээр зургийн доор голлуулж бичнэ.

8.    Өгүүллийг сайтар нягталж, шалгасан байх ба үг үсэг, таслал, цэг, өгүүлбэр зүй, найруулгын алдаагүй байхаас гадна удирдагчийн нийтлүүлэхийг зөвшөөрсөн бичигтэй байна.

9.    Судалгааны ажлыг илэрхийлж чадахуйц хураангуй (зураг, график, диаграмм, хүснэгт)-г англи хэл дээр бичиж өгнө. Энэ нь энэхүү журмын 6, 7 дахь заалтын шаардлагыг хангасан байна.

 

Гурав. Өгүүлэл хүлээн авахтай холбоотой бусад зүйлс 

1.    Зохиогчид өгүүлэлд оруулсан хувь нэмрээ гарын үсэг зурж баталгаажуулан, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг бичсэн байна.

2.    Сэтгүүлд ирүүлсэн хугацааг өгүүллийг эцсийн хувилбар бэлэн болгосон өдрөөр тооцно.

3.    Манай сэтгүүл нь өөрийн орлогоор хэвлэгддэг тул шинжээчдийн зөвшөөрөл гарсан үед өгүүллийн эцсийн хувилбарыг А4 хэмжээний нэг нүүрийг 10.000 төгрөгөөр тооцож, өгүүлэл нийтлүүлэх төлбөрийг бэлэн болон ... тоот дансаар хүлээж авна.

4.    Бүтээл хүлээн авах газар: Оточ Манрамба Их Сургуулийн Төгсөлтийн   

    дараах сургалтын алба № 505 тоотод хэвлэмэл байдлаар мөн  /admin@otoch.edu.mn /-т электрон байдлаар өгнө. Холбоо барих утас: 9904-0811, 7015-7489.

 

ТОЙМ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ НИЙТЛЭХ ЖУРАМ

Нэг. Өгүүлэлд тавигдах, нийтлэг шаардлага

1.    Анагаах ухаан, эм зүйн чиглэлээр бичигдсэн хэвлэлийн тойм өгүүлэл байх;

2.    Тухайн тойм өгүүлэл нь өөр сэтгүүл, нийтлэлд хэвлэгдэж байгаагүй байх;

3.    Тойм өгүүлэлд тухайн сэдэв манайд болон бусад оронд хэрхэн судлагдсан байдал, бусад судлаачдын таамаглал, судалгааны үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үнэн зөв эх сурвалж ашиглан мэдээ, мэдээллийг цуглуулан шинжлэх ухаанч байдлаар дүн шинжилгээ хийн тайлбарлан дүгнэсэн байх;

4.    Сэтгүүлд ирсэн материалыг сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга хүлээн авч, ерөнхий эрхлэгчид танилцуулна. Ерөнхий эрхлэгчийн томилсон шинжээч зөвшөөрсний үндсэн дээр өгүүллийг хэвлэлтэнд шилжүүлнэ.

Хоёр. Тойм өгүүлэл бичих заавар

1.    Өгүүлэл нь Монгол хэлээр бичигдсэн, хураангуй Англи хэлээр бичигдсэн байх;

2.    Өгүүллийг А4 хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3 см, баруун талаас 2 см, дээр доороосоо 2 см зайтай, Arial фонтоор, 11 хэмжээтэй үсгээр мөр хооронд 1.5 зайтай бичих;

3.    Тойм өгүүлэл нь Англи хураангуй, хүснэгт, зураг, ном зүйг оролцуулан нийт 8 нүүрээс хэтрэхгүй байх;

4.    Өгүүллийн эхэнд бүтээлийн нэр, зохиогчдын нэрс, харъяа байгууллагыг бичнэ. Бүтээлийн нэр том үсгээр бичих;

5.    Зохиогчдын нэр, харъяа байгууллага - судлаачид нэг байгууллагад харъяалалтай бол цифрээр тэмдэглэхгүй. Харин өөр өөр байгууллага  бол тус бүр цифрээр ялгаж, зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1,2 гэж тэмдэглэнэ. Холбоо барих зохиогчийн нэр, e-mail хаягийг бичсэн байна. Эсвэл зохиогчид зөвшилцсөний үндсэн дээр 1-р зохиогчийн нэр, e-mail хаягийг бичнэ.

6.    Тойм өгүүллийг дараах бүтэцтэйгээр бичнэ. Үүнд:

*        Хураангуй

*        Үндэслэл

*        Судлагдсан байдал

*        Дүн шинжилгээ, таамаглал, дүгнэлт

*        Ном зүй

*        Зураг болон хүснэгт

Хураангуй нь: Бүтэцэд орсон хэсгүүдийг оролцуулан 250 үгэнд багтаасан байна. Англи хураангуйн эхэнд өгүүллийн нэр, зохиогч, байгууллагын нэрийг бүтэнээр нь англиар бичнэ.

Үндэслэл: Тухайн судлагдахууныг судлах шаардлага, тулгамдаж буй асуудал, ач холбогдол зэргийг тусгана.

Судлагдсан байдал: Тухайн судлагдахууны талаар өөрийн болон бусад оронд хэрхэн судлагдсан байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан мэдээ, баримтыг үндэслэн тодорхой бичсэн байна.

Дүн шинжилгээ, таамаглал, дүгнэлт: Судлагдсан байдалд тулгуурлан дүн шинжилгээ хийж, өөрсдийн хийх судалгааны ажлын цар хүрээ, хүлээгдэж буй онолын болон практик үр дүнгийн талаар логик  дараалалтайгаар өгүүлбэр, хүснэгт эсвэл зургаар илэрхийлнэ. Хүснэгт болон зургаар үзүүлсэн өгөгдөл давхцахгүй. Судалгааны үр дүнгээ дүгнэж илэрхийлсэн байна.

Ном зүй: Шинэ хуудсан дээр бүтээлд оруулсан дарааллаар жагсааж бичнэ. Ном зүйн жагсаалтад зохиогчийн нэр, өгүүллийн нэр, хэвлэлийн нэр, хэвлэсэн газар, он, дугаар, хуудсыг заавал багтаасан байна. Ишлэл авсан эрдэм шинжилгээний өгүүлэл, ном (Vancouver citation style)-ыг загварыг баримтлан бичнэ. Ишлэлийг1,2 гэж тэмдэглэнэ.

Зураг болон хүснэгт: Хар, цагаанаар хийнэ. Зайлшгүй шаардлагатай дүрслэл зураг болон эд, эсийн микроскопийн зураг зэрэг өнгөөр ялгах шаардлагатай зураглал дүрсийг өнгөөр ялгана. Хүснэгт нь босоо шугамгүй, хуудас дамжаагүй, хүснэгтийн бүх тоон утга нь өгүүллийн агуулгатай бүрэн тохирсон, хүснэгтийн нэр товч, оновчтой байна. Хүснэгтийн гарчиг болон доторх өгөгдөл монгол хэл дээр бичигдсэн байна. Хүснэгтийг дугаарлахдаа Хүснэгт 1.   нэрийг бичиж, голлуулж байрлуулна. Зураг, график, диаграммыг JPEG өргөтгөл бүхий 300 dpi-аас дээш нягтралтай зургийн эх файлаар хүлээж авна. Зураг, график, диаграммын нэр монгол хэл дээр зургийн доор голлуулж бичнэ.

7.    Өгүүллийг сайтар нягталж, шалгасан байх ба үг үсэг, таслал, цэг, өгүүлбэр зүй, найруулгын алдаагүй байхаас гадна удирдагчийн нийтлүүлэхийг зөвшөөрсөн бичигтэй байна.

8.    Судалгааны ажлыг илэрхийлж чадахуйц хураангуй (зураг, график, диаграмм, хүснэгт)-г англи хэл дээр бичиж өгнө. Энэ нь энэхүү журмын 6 дахь заалтын шаардлагыг хангасан байна.

Гурав. Өгүүлэл хүлээн авахтай холбоотой бусад зүйлс 

1.    Зохиогчид өгүүлэлд оруулсан хувь нэмрээ гарын үсэг зурж баталгаажуулан, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг бичсэн байна.

2.    Сэтгүүлд ирүүлсэн хугацааг өгүүллийн эцсийн хувилбар бэлэн болгосон өдрөөр тооцно.

3.    Манай сэтгүүл нь өөрийн орлогоор хэвлэгддэг тул шинжээчдийн зөвшөөрөл гарсан үед өгүүллийн эцсийн хувилбарыг А4 хэмжээний нэг нүүрийг 10.000 төгрөгөөр тооцож, өгүүлэл нийтлүүлэх төлбөрийг бэлэн болон ... тоот дансаар хүлээж авна.

4.    Бүтээл хүлээн авах газар: Оточ Манрамба Их Сургуулийн Төгсөлтийн   

    дараах сургалтын алба № 505 тоотод хэвлэмэл байдлаар мөн  /admin@otoch.edu.mn /-т электрон байдлаар өгнө. Холбоо барих утас: 9904-0811, 7015-7489, 88837900.

 

Сэтгүүлд тавих шаардлагын талаарх та бүхний санал бидэнд үнэтэй бөгөөд та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Редакцийн зөвлөл

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай