Цахим суваг:-

УАУ-ы эмчийн хөтөлбөрийн 60 хувьд УАУ-ы, 40 хувьд өрнийн анагаахын болон ерөнхий эрдмийн хичээлүүдийг үздэг

1002

2023.01.18

Эрүүл Мэндийн яам, Боловсрол Шинжлэх Ухааны яамнаас санаачлан 2022 оны 6-р сард зохион байгуулсан “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ: “АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдэвт улсын зөвлөгөөнд Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Хүнс, Хөдөө аж ахуйн яам болон ДЭМБ, УАУ-ы мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, мэргэжлийн байгууллагууд оролцож уламжлалт анагаах ухааны төр болон хувийн хэвшлийн салбарынхан цаашдын бодлогын зорилт, тулгамдсан асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх гарцыг хэлэлцсэн билээ.


Энэхүү хурлын “ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” хэлэлцүүлгийн үеэр уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудын сургалтын хөтөлбөр агуулга өөр өөр байгаагаас гадна зарим их, дээд сургуулийн УАУ-ы их эмчийн бакалаврын хөтөлбөрт УАУ-ы хичээлийн агуулгын багтаамж стандартаас доогуур байгаа асуудлыг дэвшүүлсэн юм. Улсын хэмжээнд УАУ-ы эмч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудаас ганцхан Оточ Манрамба Их Сургууль УАУ-ы эмчийн хөтөлбөрийнхөө 60 хувьд уламжлалт анагаах ухааны хичээл, 40 хувьд өрнийн анагаахын болон ерөнхий эрдмийн хичээлийг үзэж байна.


Тиймээс уламжлалт анагаах ухааны нарийн мэргэжлийн эмч бэлтгэж байгаа сургуулиудын хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгч, УАУ-ы хичээлийн эзлэх хувийг 60% хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай