Цахим суваг:-

"NEW DOCTOR" клубын 2 дахь уулзалт, лекц  болно

753

2023.01.19

Шинэ эмч нар ажлын байранд гарах үед тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхэд туслах, хууль, эрхзүйн талаар ойлголт, мэдлэгийг өгөх, Өрнийн болон уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, эм судлалын талаарх мэдлэг, чадвараа дээшлүүлэх зорилготой "NEW DOCTOR" клубын 2 дахь уулзалт, лекцийн зочноор АУ-ы доктор, дэд профессор, хууль зүйн ухааны магистр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш М.Цэрэнбат багшийг урьж "ЭМЧИЙН ЭРХ ЗҮЙ" сэдвээр уулзаж ярилцахаар боллоо.  
Уулзалт лекц маргааш буюу 2023.01.20-ны 16:00 цагт ОМИС-ийн 8-р давхарт болох бөгөөд эмчийн эрх, үүрэг, хариуцлагын талаар төгсөх болон ахлах курсын оюутнуудад ойлголт, мэдлэг өгөх юм. 


Оточ Манрамба Их Сургуулийн "NEW DOCTOR" клуб нь 14 хоног тутам тодорхой сэдвийн хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн лекц сонсож, гардан үйлдлийн дадлага хийж, тэмцээн уралдаанд хамрагдаж өөрийгөө сорин, оюутан залуустай санал бодлоо солилцон хамтдаа суралцаж, өсөн дэвших боломжийг олгох зорилготой билээ.

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай