Цахим суваг:-

“ТАЯГАН ЧИХЭР АЯН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

788

“... Та өөрийн багадаа уншдаг байсан Үлгэрийн ном, сонирхолтой тоглоомыг ангиараа цуглуулан хандивлаарай”. Ийм хөөрхөн зарын эзэд бол Оточ Манрамба Их сургуулийн Б.Болорзаяа багштай Их эмчийн нэгдүгээр курсийнхэн байх нь тэр. Тэд шинэ оны өмнөхөн өөрийн сургууль дээрээ таяган чихэр, соруултай сүү, бал зарж, ангиудаар хүргэлт хийжээ.
Аянд ОМИС-ийн 44 багш, оюутан оролцож, нэг сая орчим төгрөг цуглуулан, 2023 оны арванхоёрдугаар сарын 23-нд “Эрдэм төв”-ийн шинэ жилээр зочилжээ. Оюутнууд жүжигчин Ё.Алтангэрэлийг өвлийн өвгөнөөр урьж, ийнхүү төвийн 28 хүүхдэд гэнэтийн бэлэг барьсан нь залууст ч сайхан дурсамж үлдээлээ.

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай