Цахим суваг:-

Д.Нацагдорж "Би хаана төрөв, би хаашаа явах вэ?" лекцийг  ажилчид, оюутнуудадаа уншлаа

793

2023.02.21

 

Амралтын өдөр ч Манба Дацан төвийн хамт олон ОМИС-ийнхаа хурлын зааланд дүүрэн цугласан байлаа.  Учир нь Манба Дацан МУЭСТ-ийн Тэргүүн, МУ-ын хүний Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдорж төвийн нийт ажилчид, ОМИС-ийн оюутнуудад "Би хаана төрөв, би хаашаа явах вэ?" сэдэвт лекцийг  уншлаа.

Хамба лам хоёр цаг гаруй үргэлжилсэн энэхүү лекцээрээ "Хүн төрлийн утга, мөн чанар, сэтгэл, оюун санаагаа сайтар судалж мэдэх, орчлонгийн зовлон бэрхшээлийг судлаж ойлгох түүнээс гарах зам мөрийг баримтлах, нүгэл хэмээхийн утга учрыг сайтар судалж мэдэж хүлээн зөвшөөрөөд өөрийгөө засаж залруулах, буян хэмээх ухагдахууныг судалж мэдсэний үндсэн дээр бие, хэл, сэтгэлийн үйлийг буянд дадуулан шамдаж анхаарч амьдрах хэрэгтэй"-г айлдсан юм.

Бид хаана төрж, хэрхэн амьдарч, хаашаа явах вэ гэдгийг машид ойлгомжтойгоор, Буддын гүн ухаан, УАУ-ы үүднээс нарийн уялдаа холбоотойгоор тайлбарлан таниулсан нь чихэнд сонсголонтой, сэтгэлд таатай, мэдлэг ухаан хайрласан сайхан лекц боллоо.

Лекцийн дараа ажилчид энэ талаар үр хүүхдэдээ хэлж сургах, ахин дахин сонсож, илүү ухаж ойлгон таньж мэдэх, энэ насыг утга учиртай өнгөрөөх, эндээс мэдсэн сурсанаа бусадтай хуваалцах чин сэтгэл дүүрэн гарлаа. 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай