Цахим суваг:-

"NEW DOCTOR" клубын 3 дахь уулзалт, лекц болно

774

2023.01.31

Шинэ эмч нар ажлын байранд гарах үед тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхэд туслах, хууль, эрхзүйн талаар ойлголт, мэдлэгийг өгөх, Өрнийн болон уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, эм судлалын талаарх мэдлэг, чадвараа дээшлүүлэх зорилготой "NEW DOCTOR" клубын 3 дахь уулзалт, лекцийн зочноор Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч, "Сумади" эмнэлгийн их эмч, АУ-ы магистр, Клиникийн профессор  Р.Цолмон эмчийг урьж "ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧЛӨЛ, ТҮҮНИЙ ЭМЧИЛГЭЭ" сэдвээр уулзаж ярилцахаар боллоо.  

Уулзалт лекц маргааш буюу 2023.02.01-ний 15:30 цагт ОМИС-ийн 8-р давхарт болно. 
Оточ Манрамба Их Сургуулийн "NEW DOCTOR" клуб нь 14 хоног тутам тодорхой сэдвийн хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн лекц сонсож, гардан үйлдлийн дадлага хийж, тэмцээн уралдаанд хамрагдаж өөрийгөө сорин, оюутан залуустай санал бодлоо солилцон хамтдаа суралцаж, өсөн дэвших боломжийг олгох зорилготой билээ.

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай