Цахим суваг:-

Хамба лам Д.Нацагдорж Софи хотын их сургуульд лекц уншлаа

675

2023.02.08

“Манба Дацан” Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төвийн захирал, хамба лам Д.Нацагдорж Болгарын Софи хотын Эм зүйн их сургуулийн багш, оюутнуудад “Монголын уламжлалт анагаах ухааны түүх”, “Ковид-19” зэрэг сэдвээр лекц уншлаа.

Софи хотын Эм зүйн их сургуулийн багш оюутнууд хамба ламыг Болгар улсад ирж, сонирхолтой илтгэл тавьж буйд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Хүн дан ганц уламжлалт анагаах ухааныг хэрэглэж амьдрах боломжтой эсэх талаар тэд хамба ламаас асууж сонирхов.

Хамба лам Д.Нацагдоржийн лекцийг сонсохоор тус сургуулийн багш оюутнаар зогсохгүй Болгарт ажиллаж амьдарч буй монголчууд хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр Д.Нацагдоржид Софигийн их сургуулийн “Хүндэт зочин” медалийг гардууллаа.

Түүнчлэн Болгарын Үндэсний телевиз /ВТV/-ийн “Шашин ба нийгэм” нэвтрүүлгийн хөтлөгч, нэрт сэтгүүлч Георгий Милков хамба ламаас ярилцлага авч, оюун санаа, нийгмийн стресс, үйлийн үр талаар асууж сонирхов.

Эргэн сануулахад, хамба лам Д. Нацагдорж Бүгд Найрамдах Болгар Улс дахь Элчин сайд Л.Саянаагийн урилгаар тус улсад айлчлал хийж байгаа билээ.

 

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай