"ХОГ БИШ БАЯЛАГ" ЛЕКЦ БОЛЛОО
812
ОМИС-ын Сургалтын албанаас “Хог биш баялаг” ТББ-ын тэргүүн Э.Пүрэвсүрэнтэй хамтран тус сургуулийн оюутнуудад өнөөдөр лекц уншлаа.
Өнөөдөр дэлхийн ихэнх улс оронд дахин боловсруулж, ашиглагдах боломжтой хог хаягдлын 99 хувийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэгвэл Монгол улсад жилдээ 1,5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг. Гэтэл нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг гэнэ.
Хог хаягдал эдийн засгийн эргэлтэд чухал нөлөө үзүүлэхээс гадна хөрс, агаар орчны бохирдол зэргээс сэргийлэх чухал холбогдолтой. Энэ утгаараа манай улсад ч гэсэн уг хандлагыг бий болгож, төлөвшүүлэхээр иргэд, олон нийт сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж байгаагийн нэг нь “Хог биш баялаг” ТББ-ынхан юм. Тус ТББ нь анх Завхан аймагт хог ангилах хаях бууруулах чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү туршлага дээрээсээ үндэслээд 2020 оноос эхлэн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд хог хаягдлыг ангилан ялгаж, ангилсан хог хаягдлыг иргэдийн гар дээрээс худалдан авах төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм билээ.
Хүмүүс өөрт хэрэггүй бүхнийг хог хаягдал гэж үздэг байсан цаг саяхан. Харин орчин үед хогийг дахин боловсруулах замаар эргэлтэд оруулж бүтээгдэхүүн болгох, эдийн засгийн ашиг тус хүртэж, эх дэлхийгээ хамгаалах боломжийг илүүтэй эрэлхийлж байна. Шил шилээ дарсан баярууд хаяанд ирчихлээ. "Тэгвэл бид хаягдлаа ангилж, эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна эх дэлхийдээ өөрийн хувь нэмрийг хэрхэн оруулах вэ?" гэдэг асуултад хариу өглөө.