Цахим суваг:-

ОМИС-ийн цахим стратеги төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ

859

2023.03.24

 

Оточ Манрамба Их Сургуулийн Эрдмийн зөвлөл хуралдаж, ОМИС-ийн 2017-2021 он стратеги төлөвлөгөөний биелэлт, 2023-2030 он стратеги төлөвлөгөө, ОМИС-ийн цахим стратеги төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

 

Оточ Манрамба Их Сургууль нь Европын холбооны Erasmus Mundus-ын "DIJITAL MOVE" төсөлд хамтран хэрэгжүүлэгчээр оролцож байна. Тус төслийг Монголын талаас 4 их сургууль, Францын 1, Славакийн 1, Вьетнамын 7 их сургууль хамран хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 2-р сараас төслийн үйл ажиллагаагаа эхлээд байгаа юм.

 

Боловсролын цахим шилжилтийн "DIJITAL MOVE" төслийн хүрээнд Их дээд сургуулиудад цахим боловсролыг дэмжих тусгай тэнхим байгуулж, багш нарт цахимаар сургах болон сурах үйл ажиллагааг дэмжих юм. Боловсролын цахим шилжилтийн хүрээнд алсын зайн сургалт, хувь хүний сурах үйлийг дэмжих, их сургуулийг удирдахад чиглэсэн цахим технологийн платформыг хөгжүүлэх, сургалтын үйл ажиллагаа, сургалтын хэрэглэгдэхүүнийг цахимжуулах, сургалтын нөөцийг онлайнаар түгээх платформыг бий болгоно. Түүнчлэн цахим шилжилт, цахим их дээд сургуулиудыг бүрдүүлэх үйл явц нь цахим номын санг хөгжүүлэхтэй салшгүй холбоотой.

 

Монгол улс ньАлсын хараа 2050” буюу Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогодНээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж, цахим сургалтын нэгдсэн платформ бий болгон хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлсэн байнагэж тусгасан. Тиймээс энэхүү төсөл нь ихээхэн чухал ач холбогдолтой бөгөөд цаашид үр дүнтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатайг Эрдмийн зөвлөлийн гишүүд онцолж байлаа.

 

Мөн өнөөдрийн хурлаар Оточ Манрамба Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн зарим гишүүдийг шинэчлэн томиллоо. Өвөрмонголын Анагаах ухааны Их сургуулийн харъяа Ардын эмнэлгийн эрхлэгч, АУ-ы доктор, профессор, Оточ Манрамба Их Сургуулийн багш Хасаа, Өвөрмонголын Анагаах ухааны Их Сургуулийн Эмийн дээд сургуулийн захирал, Солонгосын Бусаны Их Сургуулийн ОУ-ын Эрдэм шинжилгээний газрын судлаач, Оточ Манрамба Их Сургуулийн багш, ШУ-ы доктор, профессор Эрдэнэбулаг, Оточ Манрамба Их Сургуулийн багш, Олон улс, орон судлалын доктор, дэд профессор Ц.Алтангэрэл, Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч, Буянт-Ээж уламжлалтын эмнэлгийн дэд захирал, АУ-ы доктор Б.Золзаяа нарыг Эрдмийн зөвлөлийн гишүүнээр томиллоо.

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай