Цахим суваг:-

"Media club"-т урьж байна

723

2023-2024 оны хичээлийн жилд Оточ Манрамба Их Сургуулийн Хэвлэл мэдээллийн албаны дэргэд "MEDIA CLUB" үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Медиа клубт элссэнээр:
🤩Хэвлэл мэдээллийн суурь боловсролыг эзэмших
🤩Цахим ур чадвараа дээшлүүлэх
🤩Бичих ур чадвараа дээшлүүлэх
🤩Бүтээлч сэтгэлгээтэй оюутнуудын дунд өөрийгөө хөгжүүлэх
🤩Асуудлыг олон талаас нь харж, боловсруулж сурах
🤩Мэдээллийн олон талт байдалд шүүлтүүртэй хандах
🤩Контент бүтээх зэрэг чадваруудыг эзэмшиж, хөгжих боломжтой юм.
 
"MEDIA CLUB" нь 2023-2024 хичээлийн жилд дараах ажлыг хийж хэрэгжүүллээ. Үүнд: 
-Клубын нээлт, уулзалт
-Оточ Манрамба Их Сургуулийн 6-р курсын оюутан О.Анарын "Anar's cover event" тоглолтыг зохион байгуулсан
-"Та сайн байна уу?" аян
-"Мэдээ хэрхэн бичих вэ?" сэдэвт сургалт
-"Фото зургийн анхан шатны ойлголтууд" сэдэвт сургалт
-"Move digital" төслийн уралдаанд оролцов
-"Цахим амьдралаа хамгаалъя" аян
-ОМИС-ийн төгсөгч, УАУ-ы их эмч Б.Батчимэгийн "Дара" хөтөлбөр, лекц сургалтад хамрагдав
 
 
Цаашид бид гишүүддээ зориулан олон сонирхолтой сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. 
 
Хэрэв та манай клубт элсэхийг хүсвэл дараах https://forms.gle/1uQWw84UhGL514ew7 холбоосоор элсэх хүсэлтээ илгээх эсвэл ОМИС-ийн 703 тоот өрөөнд ирж бүртгүүлээрэй 😘

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай