991
Оточ Манрамба Их Сургуулийн Оюутны холбоо нь ОМИС-н оюутны эрх барих, дээд байгууллага мөн.
ОМИС-ийн Оюутны байгууллага анх 1997 онд Оюутны албаны удирдлага дор “Оюутны зөвлөл” нэртэйгээр байгуулагдаж 2 жил тутамд бүрэлдэхүүнээ шинэчлэн үйл ажиллагаа явуулж ирсэн.
ОМДС нь 2015 онд Их сургууль болсонтой холбогдуулан Оюутны зөвлөлийг 2015-11-02-ны өдрийн хурлаар Оюутны холбоо болж өргөжсөн бөгөөд дүрэм журам, үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан. “Оюутны холбоо” нь дарга, дэд дарга, нарийн бичиг, гишүүдээс бүрдсэн нийт 25 оюутны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Оюутны холбооны зорилго:
ОМИС-ийн ОХ-ийн эрхэм зорилго нь тус сургуульд суралцаж буй оюутнуудын эрх ашгийг хамгаалах, оюутны сурлага мэдлэг, нийгэм соёлын идэвхийг сайжруулан сурах идэвхи чармайлт, бие даалтыг бүх талаар хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй бие хүн бэлтгэх цогц үйл ажиллагааг зохион байгуулах, оюутнуудаа бусад их, дээд сургуулиудын оюутнуудтай холбох, олон талт үйл ажиллагааг идэвхжүүлэн, нийт оюутныг нэгдмэл удирдлагаар хангахад оршино.
Бүтэц зохион байгуулалт: Оюутны холбоо нь тэргүүн, ОХ-ны дэд тэргүүн, ОХ-ны нарийн бигийн дарга, ОЗ-ийн дарга, оюутны зөвлөлийн дэд дарга, ОЗ-ийн нарийн бичгийн дарга, гишүүд, клубуудын ахлагчид гэсэн бүтэцтэй байна.
Оюутан хариуцсан багш: ОХ нь оюутан хариуцсан багштай бөгөөд Оюутан хариуцсан багш нь Оюутны албанд харъяалагдана.
Үйл ажиллагааны чиглэл:
• Сургуулийн нийт оюутнуудын сурах эрх ашгийг хамгаалах,
• Нийт оюутнуудыг ОМИС, МОХ болон бусад байгууллага, албан тушаалтны өмнө харилцахдаа бүрэн төлөөлөх,
• Оюутныг хөгжүүлэх, дэмжих, нийгэмд бие хүн бэлтгэх бүх төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж оюутантай хамтарч ажиллах бүх хэлбэрийг дэмжинэ,
• Оюутны амжилттай сурах идэвхийг өрнүүлэх, бие даан суралцахад нь туслаж дэмжих олон талт үйл ажиллагааг зохион байгуулах
• Сургуулийн нийт оюутныг төлөөлөн хурал цуглаан, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох
• МОХ болон бусад субъектүүдээс ирсэн үйл ажиллагааны танилцуулга, саналыг харгалзан үзэж төлөвлөгдөөгүй үйл ажиллагааг тухайн цагт нь хийж гүйцэтгэнэ.
• Оюутны бүх чиглэлийн клубын үйл ажиллагааг дэмжих
• Сургуулийн захиргаанаас гаргасан аливаа шийдвэрийн талаар оюутнуудад үнэн зөв мэдээлэл хийж, хэрэгжүүлэх, сургуулийн бодлого зорилтод дэмжлэг үзүүлэх
• ОМИС-ийн төгсөгчидтэй бүх талаар хамтран ажиллах
• Төрөөс оюутанд зориулсан тэтгэлэг, тэтгэмжийн болон бусад үйл ажиллагааг сурталчилан таниулах, үйл ажиллагаанд хамруулах
• Төгсөгчдыг ажлын байраар хангах тал дээр сургууль болон гадны байгууллагуудтай хамтран ажиллах
• Сургуулийн захиргаа нь оюутны зөвлөлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт, орон байр, техник тоног төхөөрөмжийг бүрэн хангана.