641
Оточ Манрамба Их Сургуулийн 1-р курсийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг Төвөд хэлний "Үсэглэлийн баяр" гэж хэлж болох "Төвөд хэлний тэмцээн" амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнийг "Тунгаамал" клубийнхэн зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр курсийн найман баг оролцож, тэмцээн Уншлага, Орчуулга, Багийн тэмцээн, Цэвэр бичигтэн төрлөөр явагдсанаас:
УНШЛАГЫН ТӨРӨЛД:
1. Ж.Болормаа
2. Сүндэр
3. С.Баяржавхлан
ОРЧУУЛГЫН ТӨРӨЛД:
1. Э.Энхжин
2. У.Мөнх-Ану
3. М.Батзаяа
БАГИЙН ТӨРӨЛД:
1. Биндэръяа оджи
2. Жанчив сэм
3. Цаглашгүй 4
ЦЭВЭР БИЧИГТЭН:
1. Ж.Болормаа
2. Б.Гурвансайхан
3. З.Төртогтох
4. А.Хулан
5. О.Амаржаргалан нар тус тус байр эзэлжээ.
Уламжлалт анагаах ухааны эрдэм мэдлэгт суралцаж, тэрхүү хязгааргүй судлагдахууныг эзэмших мэргэжлийн маш чухал хэл нь Төвөд хэл юм. Төвөд хэл сурснаар АУ-ы эрдэмтэн мэргэдийн урт хугацааны турш бичиж туурвисан бүтээл, эх сурвалж бичгүүдийг үзэж судлахын зэрэгцээ Монгол хэлний уран, яруу тансаг, баялаг үгсийн сантай болохын зэрэгцээ өвчин эмгэгийг анагаах эрдэм чадалд суралцах насан туршийн эх суурь тавигддаг билээ.
Оточ Манрамба Их сургуулийн 2001 оны төгсөгч, “Сэрдог арур” эмнэлгийн захирал, УАУ- ы их эмч З.Ориг “Оточ Манрамба Их сургууль нь бусад уламжлалт анагаахын их, дээд сургуулиудаас юугаараа ялгаатай вэ гэвэл ерөөсөө уламжлалт анагаах ухааны номыг урьдын маарамба нарын ном үздэг ёсоор нь сургадагт байгаа юм. Эртний маарамбууд ямар ном үзэж ямар хэмжээнд хүрсэн юм, бид тийм л номыг үзэж, тийм л хэмжээнд хүрэх учиртай. Өнөө цагийн уламжлалтын эмч нар төвөдөөр ном үзэхгүй л бол уламжлалт анагаах ухаан хөгжих боломж багатай. Бид төвөд хэл дээрх эртний судрыг уншиж судалж байгаа нь найдвартай эх үүсвэрээс суралцаж байна гэсэн үг. Судрын хэвлэлт эртнийх байх тусмаа алдаагүй, сайн байдаг. Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд найдвартай эх сурвалжаас онолоо үзэж байна гэдэг нь хамгийн том давуу тал, нөгөө талаараа номыг ёсоор нь үзэж байж шүнгийн эмчийн аймагт харьяалагдана. Үгүй бол хэчнээн чадварлаг байсан ч жорын эмчийн аймгаас үл хэтэрнэ. Монгол болон Өвөр Монголд төвөд хэлнээс болон монгол бичгээс алдаагүй хөрвүүлсэн ном дэндүү цөөхөн байдаг. Тиймээс төвөд хэлгүйгээр уламжлалтын сайн эмч болох боломж бага шүү дээ” хэмээн ярьсан нь бий.