ОМИС-ийн Зөвлөлийн дарга, УАУ-ы тэнхимийн профессор, АУ-ы доктор ЖАЗАГИЙН АМАРСАНАА-гийн “Уламжлалт анагаах ухааны судалгаа хийх арга зүй, боломж” сургалт амжилттай боллоо. Үүгээр УАУ-ы эмчилгээ, эм тангийн эмнэлзүйн судалгааг хэрхэн ямар арга зүйгээр хийх боломж, мөн хавдар, элэг, цөс, уушги, бөөр, ходоод, түрүү булчирхай зэрэг өвчнүүдийн үед ямар, ямар шинжилгээний үзүүлэлтийг голлон авч үздэг, эмнэлзүйн шинж тэмдэг, судалгааны үед гарч болох эрсдлүүд, тэдгээрээс зайлсхийх арга замуудын жишээнд тулгуурлан ярьсаны зэрэгцээ, багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын сонирхсон асуултад хариулж, зарим судлаачдад зөвлөгөө өгөв.
Энд нэмэхэд Ж.Амарсанаа нь Оточ Манрамба сургуулийн анхны төгсөгчдийн нэг бөгөөд 1991-1996 онд Оточ Манрамба дээд сургуульд Анагаах Ухааны бакалавр, 1996-1997 онд Анагаах Ухааны Их сургуульд магистр, 1998-2000 онд Токиогийн Их сургуулийн дотрын тэнхимд судлаач, 2000-2002 онд Токиогийн Их Сургуульд эрүүл мэндийн шинжлэх ухааны магистр /Магистрын ажил: Хоол боловсруулах замын хорт хавдарт кемокайны үүрэг, Зөвлөх: Омата Масао/, 2002-2006 онд Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд анагаах ухааны доктор, 2006-2008 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Анагаахын сургуулийн Докторын дараах программд ажиллаж багшилж байсан бол 2008 оны 5 сараас хойш:
“Хаппи Веритас” Элэгний төв лаборатори-д, Ерөнхий захирал,
“Интерферон Альфа” эмнэлэгт ерөнхий захирал,
Монголын Анагаах Ухааны Хүрээлэнд Эрдэм шижилгээний ажилтан (Хорт хавдрын эрт илрүүлэлт төсөл),
Оточ Манрамба дээд сургуулийн лектор,
Монголын Элэгний Эмгэг Судлалын Холбооны Ерөнхийлөгч,
“Гарваа” сангийн ерөнхийлөгч,
Ази Номхон Далайн Элэгний Эмгэг Судлалын Холбооны Зөвлөх,
President-elect for 2nd HCV APASL Single Topic Conference, 2012 албыг тус тус хашиж буй эрдэмтэн билээ.
Түүний СУДАЛГААНЫ ГОЛ ЧИГЛЭЛҮҮД:
1. Хавдар судлал
2. Вирус судлал
3. Орлуулах эмчилгээ
4. RNA интерференс
5. Молекул биологи, Биотехнологи
6. siRNA генийн эмчилгээ
7. Генетикийн хүчин зүйл ба элэгний эмгэг
8. Вирусийн гаралтай элэгний үрэвсэл, цирроз, хорт хавдар юм.