Цахим суваг:-

АУ-ы докторант Р.Молорын докторын судалгааны ажлын явцын хэлэлцүүлэг боллоо

724

2024.01.25

ОМИС дээр АУ-ы докторант, Сумади эмнэлгийн захирал, ерөнхий эмч Р. Молорын “Хийн язгуурын Нэг зүгт тахийх өвчнийг бариа заслын аргаар эмчилсэн үр дүн” сэдэвт докторын судалгааны ажлын явцын хэлэлцүүлэг болж байна.  Р.Молор докторын судалгааны ажлаас: “Дүр эс урвасан хий махбодь гэдэг бол хөдөлгөөний эрхтэн тогтолцоог хангагч гол бүрэлдэхүүн болохын хамтаар булчин, үе холбоо, мэдрэлийн үйл ажиллагааны үйлдүүлэгч нь юм. Энэ утгаараа нурууны өвчний үндсэн шалтгаан бол хийн гүйдэл хаагдсанаас үүсэлтэй бөгөөд уг өвчин эхлээд булчингийн, дараа нь булчингийн чангарлаас шалтгаалж үе холбооны шахагдал, намсах байдал, улмаар мэдрэлийн ёзоор дарагдаж мэдэрхүйн хамааралтай өвчин болж байна. Иймээс ч өвчний үе шаттай уялдуулан иллэг түрхлэг, чичиргэн доргиох заслаар булчингийн чангаралыг суллах, урт, богино хөшүүргээр үений зайг нэмэгдүүлэх, харьцааг тэгш эрэмбэлэх зэрэг заслаар анагаах учиртай”-г харж болох аж. 

Судалгааны ажлын хэлэлцүүлэгт Эрдмийн зөвлөлийн:

1. Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц /Эрдмийн зөвлөлийн дарга/

2. Анагаах ухааны доктор З.Мэндсайхан /Эрдмийн зөвлөлийн гишүүн/

3. Анагаах ухааны доктор Э. Энхмаа /Эрдмийн зөвлөлийн гишүүн/

4. Анагаах ухааны доктор Б. Золзаяа /Эрдмийн зөвлөлийн гишүүн/

5. АУ-ы доктор, профессор, академич Ч. Чимэдрагчаа /Эрдмийн зөвлөлийн гишүүн/

6. Анагаах ухааны доктор Д. Уранзаяа /Эрдмийн зөвлөлийн гишүүн/

7. Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Одонцэцэг /Эрдмийн зөвлөлийн гишүүн/

8. Монгол Улсын Хүний гавьяат эмч, профессор Д.Нацагдорж /Эрдмийн зөвлөлийн гишүүн/

9. Биологийн ухааны доктор, дэд профессор Н.Мөнхжаргал /Эрдмийн зөвлөлийн гишүүн/

10. Боловсрол судлалын ухааны доктор, профессор Ц.Гэлэгжамц / Эрдэмтэн нарийн бичгийн дарга/ нарын гишүүд оролцож байна.

Энд нэмэхэд уг докторын судалгааны ажлын удирдагч багшаар АШУ-ы доктор, профессор Д.Цэрэндагва, АУ-ы доктор Г.Одонцэцэг нар ажиллаж байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай