Цахим суваг:-

Шавийн билэг чанар

913

(Оточ Манрамба Их Сургуулийн Ерөнхий захирал Д.Нацагдорж)


1. Шударга- Шударга байна гэдэг нь өөрийн багшдаа болон номдоо алагчлалгүй туйлбартай хандах хэрэгтэй бөгөөд, хэрэв зарим үед итгэн бишрээд зарим үед эргэлзэх сэтгэл төрөх нь багшийн эрдмийг үл харах хийгээд номлосны утгыг олохгүйд хүрдэг.
2. Оюун төгөлдөр - Шударга алагчлаагүй туйлбартай оршсон ч багшийн заасан зүйлийн сайн номлолын үнэн, гэмт номлолын мөр гоомой хоёрыг ялган салгах оюуны хүч үгүй бол саванд болохгүй тулд сайн мууг ялгах оюун төгөлдөр байх хэрэгтэй.
3. Утгыг чухалчлах - Шударга оршин, оюун төгөлдөр байсан ч зураг харж байгаачлан номыг сонсвоос саванд болохгүй тул хичээл шамдлаар утгыг чухалчлах хэрэгтэй.
4. Багшдаа сүжигтэй 
5. Сэтгэлээ өгсөн - Эдгээр таван билэг чанар бүрдсэн шавьд багшийн эрдэм харагдаж, гэмд үл үзэгдэнэ. Шавь хүн эрдэм номын хэргийг чухалчлан, эрдмийг сурахдаа сэтгэлээ сайтар тушаан, ном хийгээд номыг зааж байгаа багшдаа их бишрэлийг агуулах хэрэгтэй. Хэрвээ ном сурах явцад харшлах шалтгаан гарваас эргэлзээг төрүүлэлгүй нэг чигтээ шударга орших нь чухал. Багшийн заасан зүйл сурч мэдэх зүйлийн хэмжээнд хүрсэн үгүйг сайтар шинжлээд хүрсэн байвал түүнийг дадуулах, хэмжээндээ байвал хүргэхийн төлөө шамдах хэрэгтэй.

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай