702
Сургалтаар төлөвлөгөө боловсруулах арга зүй, ач холбогдлын талаар зааж, ирэх онд хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа төсөл саналын талаар ч мөн ярилцсан юм.
Энд эргэн сануулахад, Оточ Манрамба Их Сургууль нь Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын цахим шилжилт "Digital Move" төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөлд Монголын талаас 4 их сургууль, Францын 1, Словакийн 1, Вьетнамын 7 их сургууль хамтран оролцож байна. Төсөл хэрэгжсэнээр дээд боловсролын байгууллагуудын цахим сургалтын орчин, сургалтын арга зүй, хөтөлбөр, хүний нөөц хөгжихөөс гадна консорциумын хүрээнд сайн туршлагуудаа солилцох, нутагшуулах боломж бүрдэх юм.
Уг төслийн анхдугаар уулзалт-сургалт өнгөрсөн удаад Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бол удаах нь Францын Нице хотноо өнгөрсөн сард болж манай сургуулийн төлөөлөгчид оролцоод ирсэн билээ.