Цахим суваг:-

М.Саруул-Эрдэнийн “ХЭЛ ЗААХ БОЛОН СУРАХ ШИНЭЛЭГ АРГААС” лекц боллоо

958

АНУ-ын Конгрессын номын сангийн номын санч, Монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн “ХЭЛ ЗААХ БОЛОН СУРАХ ШИНЭЛЭГ АРГААС” лекц боллоо.
Эргэн сануулахад, М.Саруул-Эрдэнэ нь монгол хэл-уран зохиолын багш мэргэжилтэй бөгөөд өдгөө Багш - сурган хүмүүжүүлэх ухаан, Хэл шинжлэл, Орчуулга, Сэтгүүл зүй, Хэл заах арга, Номын сан судлалын чиглэлээр ажилладаг юм. 

Энэ өдрийн лекцийн зарим нэгээс онцолбол: 
* Сурч байгаа хэлээ зайтай буюу тодорхой хугацааны давтамжтай давтах.  1880-иад оны үед гэж хүн “Мартахын муруй”-г олж тогтоохын тулд нэг, хоёр үетэй зохиомол үе 1000-гаадыг зохиогоод бүгдийг нь цээжилжээ. Дараа нь огт тэрийгээ давтахгүйгээр марталт хэр явагддагийг үзэхэд маргааш нь 58, нөгөөдөр 37... гэсээр сүүлдээ 10 хувь болж үлдсэн байна. Эндээс Үл хэрэглэхийн хууль гарчээ. Нэрт эрдэмтэн Ринчен гуай Шаварчин хүн шавраа зуурч тавьчихаад, дараа 7 хоног хэрэглэнэ гээд орхивол хатна. Түүн шиг хэлийг хэрэглэхгүй мартах учраас хэрэглэх хэрэгтэйг хэлсэн нь бий. 
* Хэл давтах хугацаа нь богино эсвэл урт байвал аль алинд нь мартана. Мэдээж сурч байгаа хэлээ байнга давтана. Гол нь хэзээ вэ? гэвэл зайтай давтах нь байна...
* Сөөлжүүлэх арга. Нэг санаа, нэг үйлдлээр хэт удаж болохгүй. Сэдвээ, үйлдлээ байнга солино. Сөөлжүүлэхийн сайн тал нь тархинд өөр өөр сэдэв, өөр өөр үйлдлийн холбоос тогтдог давуу талтай. 
* 50 наснаас хойш заавал нэг гадаад хэлийг сурах хэрэгтэй. Энэ нь альцхаймерийн өвчнөөс 90-ээс дээш хувьтай сэргийлэх ач холбогдолтой байна. 
* Англи хэл сурахын ач холбогдол хэмжээлшгүй. Англи хэлээр дамжуулан аль ч хэлээс мэдээлэл авах боломжтой юм. Энэ мэт оролцогч залуусын хувьд тун өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.  

Лекцийн үеэр дипломатч Д.Шатарбал ирж оролцон, Саруул багшаас сонирхсон асуултдаа хариулт авсан бөгөөд оюутнуудын хувьд ховорхон зочдын уулзалтыг харах  завшаан тохиосон юм.

 

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай