916
Номын сан нь байгууллагын эрхэм зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулж “МУ-ын УАУ-ы Төв Номын Сан-Мэдээллийн төв” болох зорилготой ажилладаг. Энэхүү зорилгын үр дүнд манай номын сан нь БСШУ-ны сайдын 2005 оны 441 дүгээр тушаалаар батлагдсан номын сангийн уншлага, үйлчилгээнд мөрдөх бүртгэл, маягтуудыг хөтөлж өөрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны хүрээнд баримтлах хэм хэмжээ бүхий албан ёсны дүрэм журмыг батлан гаргасан. Энэ бүхний дүнд номын сангийн нэгдсэн удирдлагын системийг сайжруулж, улмаар багш, суралцагчдыг судалгаа хийх мэдээлэл ба нөхцөл бололцоогоор бүрэн хангахуйц номын нөөц, сан хөмрөг бүхий үйлчилгээг өндөр түвшинд байлгах орчин үеийн шаардлагыг бүрэн хангасан сургалт арга зүйн төв болж чадсан.
Номын сангийн шинэчлэлт
2012 оноос өмнө номын сангийн үйл ажиллагаа нь Манба Дацан хийдийн 3 давхарт нийт 68 мкв номын фонд 1 нь 28 мкв, уншлагын заал 21 мкв, номын фонд 2 нь 18 мкв-д тус тус үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тус номын сан нь уншигчдын суудал хүрэлцээ хангамж муу, орчин нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага /MNS5725;2007/ стандартыг хангаагүй орчинд үйл ажиллагаагаа явуулдаг байсан.
2014 онд ОМИС-ийн хичээлийн шинэ байр ашиглалтанд орсноор 3-р давхарт нийт 195 хүний суудалтай 402 м2 талбай бүхий танхимуудыг 2 ээлжээр ажиллуулж эхэлсэн. Үүнээс 256м2 уншлагын заал бөгөөд хэд хэдэн өрөө тасалгаатай.
- 172м талбайтай 59 уншигчийн суудалтай чөлөөт уншлагын заал болон 76 уншигчийн суудалтай ганцаарчилсан уншлагын заал
- 84 м2 танхим 60 уншигчийн суудалтай судалгаа, эрдэм шинжилгээ хийх багш, доктор, магистрын уншлагын заал
- WiFi интернэт, электрон номын сан ашиглах компьютер-3ш
Уншлагын танхим, уншигчийн ширээ сандлыг (MNS5742:2007 стандартын дагуу) шинэчилж, номын санг тохижуулан ая тухтай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
Номын сангийн программ хангамж:
2012 оноос Lib4U PC Version 1.2 номын сангийн цогц програм хангамжийг нэвтрүүлснээр үндсэн үйл ажиллагааг автоматжуулан, орчин үеийн техник, технологи ашиглан багш, оюутнуудад үйлчилдэг болсон.
Энэхүү программын тусламжтай уншигчийн үнэмлэхийг цахим хэлбэрт оруулж, номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлсэн. Мөн электрон номын сан болон электрон каталог байгуулж интернет болон дотоод сүлжээгээр уншигчиддаа ашиглуулах, зураасан кодын тусламжтайгаар номын сангийнхаа үйлчилгээ, тооллого хийх үйл ажиллагааг автоматжуулах, номын сантай холбоотой төрөл бүрийн тайлан, мэдээгээр хангах зэрэг ажлуудыг хийж байна.
Lib4U PS Version программд нийт 4987 нэр төрлийн 13400 ширхэг ном бүртгэгдсэн. Гар бичмэл судар номыг Lib4U програмд оруулах боломжтой ба электрон хайлтанд уншигчдад ойлгомжтой байдлаар хийж, судалгаа, шинжилгээнд ашиглах бололцоог хангах ажлыг эхлүүлсэн. Оточ Манрамба ИС-ийн номын сангийн төвөд номыг цаасан ба электрон каталогт / https://Otoch.lib4u.net / оруулж, өгснөөр УАУ-ы болон буддын судлалын мэргэжлийн сурах бичгийг сургалтанд нэвтрүүлэх, дахин хэвлэх, орчуулах болон олон боломжуудыг нээж буй юм. Үүнээс:
• Эрдэм шинжилгээний нийт 1131 ширхэгийг скайнердаж цахим сан хөмрөгт хийсэн. Үүнээс 466 диссертаци, 110 гар бичмэл судар, 555 хэвлэмэл төвөд, монгол сурах бичиг юм.
• Гар бичмэл судрын 2225 хуудсыг скайнердах ажлыг хийж, хадгалалтын найдвартай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
• Эрэлт хэрэгцээ ихтэй цөөн хувьтай нөхөн бүрдүүлэх шаардлагатай номын хувийг нэмэгдүүлэх шаардлагатай олдоц ховор номыг фондоос татаж цахим сан хөмрөгийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Цахим ном бүтээлийг хард дискэнд хуулж, боть тус бүрт номын нэрээр файл үүсгэж хадгалсан.
• Гар бичмэл судар номыг 2000-2014 оны хооронд хадгалж, хамгаалж, цуглуулж, уншигчдад хаалттай системтай байсныг 2014-2022 оны хооронд эх судрыг хичээлийн шаардлагад нийцүүлэн ашиглах боломжтой болгосон.
• Цөөн тооны хэвлэмэл сурах бичиг, гар бичмэл судар номыг мини скайнераар скайнердаж, PDF файлруу хөрвүүлж файлаасаа татагдахааргүйгээр цахим санг бүрдүүлэн ажиллаж байна.
• Нэг бүрчилсэн дэвтэрт Монгол номын бүртгэл 2, Англи номын бүртгэл 1, Орос номын бүртгэл 1, Төвөд номын бүртгэл 2, Дипломын ажлын бүртгэл 1, Монгол бичиг дээрх номын бүртгэл 1, Судрын бүртгэл 4, Сэтгүүл кассетийн бүртгэл тус бүр 1 бүртгэлтэй.
• Сургуулийн номын сангийн үйлчилгээнд орчин үеийн шинэчлэгдсэн хурд сайтай, интернэтэд холбогдсон цахим хайлтын 2 ширхэг Dell компьютер, 1 ширхэг бар код уншигч, иж бүрдэл хяналтын камерын системтэй.