701
- Эмнэлзүйн лаборатори нь сувилахуйн, УАУ-ы заслын хичээлийн болон гардан үйлдлийн хичээлийн зориулалтаар 607, 705, 604 тоот ангиудыг тохижуулсан.
- 2014 онд эм зүйн сургалт, судалгаа, эм шинжилгээний чиглэлээр ажиллах зориулалттай эмийн химийн болон биохимиийн лабораторийг тохижуулан байгуулсан бөгөөд оюутнуудад эмийг таньж тодорхойлох, чанарын үнэлгээ дүгнэлт гаргах, үйлчлэгч бодис, тоо хэмжээг тодорхойлох, эм шинжилгээний янз бүрийн аргад суралцуулах ажлыг хийж байна.
- Манба Дацан эмнэлгийн “Шинжээч Оточ” Лаборатори эмнэлзүйн лабораторийн шинжилгээ цусны ерөнхий шинжилгээ /24 үзүүлэлт/ биохимийн, шээсны ерөнхий шинжилгээ зэрэг шинжилгээнүүдийг хийнэ. Лабораторид гематологи, биохимийн бүрэн автомат анализатор, шээс, цус бүлэгнэлтийн шинжилгээний хагас автомат анализаторууд ажиллаж байна. Эсийн морфологийг харж шинжлэх Японы Olympus 2 нүдний микроскоп, термостат, центрофуг зэрэг тоног төхөөрөмжтэй. Ийм материаллаг бааз дээр түшиглэн оюутнуудын лабораторийн сургалт семинарийн хичээл явагддаг.
- Дотоод хяналтын лаборатори нь Сургалт-эрдэм шинжилгээ-эмнэлэг үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ лаборатори нь 2011 онд байгуулагдсан бөгөөд бактери өсгөвөрлөх, ялган дүйх, эмэнд мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ хийдэг тул төгсөлтийн өмнөх сургалтын түшиц бааз болдог. Энэхүү лаборатори нь эмийн чанар аюулгүй байдлыг хянах зориулалттай тул УАУ-ы бакалавр, магистр болон докторын эрдэм судлалын ажлыг явуулахад гол түшиц бааз болж байна.
- Анатомийн танхимыг шинээр байгуулан тохижуулсан. Тус танхим Хүний биеийн анатомийн үзүүлэн /эрхтэн эрхтнээр салдаг үзүүлэн/, 200 гаруй ханын үзүүлэн, микроскоп-/10 ш/ зэрэг бодит үзүүлэнтэй. Энэ танхимд уламжлалт ангаах ухааны их эмч, сувилахуй, эм зүйн ангийн оюутнуудад Морфологи 1, 2, Хүний биеийн анатоми физиологиийн хичээлийн лекц, семинар, дадлагын хичээлийг явуулах бүрэн боломжтой болсон.