948
Нийтийн хоолны зориулалт бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон стандартын шаардлага хангасан хоолны газар нь багш, ажиллагсад, оюутан суралцагчдын эрүүл мэндэд аюулгүй, баталгаат халуун хоол, цай хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Нийт 120 хүнийг нэг зэрэг хүлээн авах хүчин чадал бүхий 160 м2 талбайтай. Гал тогоонд 2020, 2023 онд их засварууд хийгдсэн.
2023 онд Хэлт Сефти энд Фрий Воркплейсис ХХК-аар сургуулийн орчин болон нийтийн хоолны газрын эрүүл мэндийн эрсдэлийн түвшинг тодорхойлж, үнэлгээ хийлгэсэн. Сургуулийн орчин болон нийтийн хоолны газрын эрүүл мэндийн эрсдэлийн түвшинг тодорхойлж үнэлгээ хийлгэхэд Эрсдэлгүй гэсэн дүгнэлийг хийсэн.