Цахим суваг:-

Дотоод хамтын ажиллагаа

1023

Оточ Манрамба Их сургууль (ОМИС) сургалтын үйл ажиллагаагаа Боловсрол ба эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Дээд боловсролын тухай хуулийн дагуу БШУЯ, ЭМЯ болон төрийн үйлчилгээний бусад байгууллагуудтай тогтмол хамтран ажиллахын зэрэгцээ, тэдгээрээс гаргасан дүрэм, журам, тушаал шийдвэрүүдийг дагаж мөрдөн хэрэгжүүлсээр байна. 
• ЭМЯ-ны УАУ-ы мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн бөгөөд бодлого тодорхойлолтонд үүрэг оролцоотой ажилладаг.
• МУ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Сайдын Докторын ажил хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2017 оны 251-р дугаар тушаалаар Уламжлалт анагаах ухааны докторын ажил хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, тус зөвлөлийн түшиц сургуулиар Оточ Манрамба Их сургуулийн баг хамт олныг томилсон.
• ЭМЯ-ны холбогдох алба хэлтсийн бодлогын зохицуулалт, бичиг баримтын боловсруулалтанд хамтран ажиллаж байна.
• Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн зөвлөмж арга зүйн дагуу сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
• Сургалтын Төрийн сантай оюутны сургалтын зээл тусламж, тэтгэлэгийн асуудлаар хамтран ажиллаж байна.
• Сургалтын байгууллагынхаа дагуу харъяа дүүргийн цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналт болон нийгмийн даатгалын хэлтэс, хувийн их дээд сургуулиудын холбоо зэрэг төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг.

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай