Цахим суваг:-

ОМИС-ийн оюутан Ж.Тунгалаг: Сургалтын ачаалал их ч хичээл шамдлаар бүхнийг давдаг

700

Оточ Манрамба Их Сургууль -ийн оюутнууд бид:

1. Сууж сурдаг. Ном сонсохын тулд эхлээд бие махбодио бэлтгэж, тав тухтай орчинд төвлөрч суудаг. Иймд хичээл дундуур гарч ороод гүйгээд байхгүйгээр барахгүй, нэг нэгэндээ саад болдоггүй. 
2. Сонсож сурдаг. Ном сонсохын өмнө савны гурван гэмийг арилгадаг. Хөмөрсөн, цоорхой, хиртэй сав шиг байхгүйн тулд өөрийн сэтгэл, оюунаа бэлтгэдэг. Ингээд сонссон лекц баярласан сэтгэлийн алга ташилтаар дуусдаг. 
3. Чухаг дээд гурван эрдэнэд аврал одуулж, сэтгэл үүсгэдэг. Анагаах ухааны дөрвөн үндэс хэмээх номонд, түүнийг анх номлосон, түүнчлэн үеэс үед дамжуулсан мэргэдэд, нэг ангид зэрэгцэн сууж, уг номыг хамтдаа сонсож буй нөхдөө хүндэтгэн, бусдын тусын тулд хичээн шамдах сэдэл төрдөг. Сургалтын ачаалал бусад сургуулийнхаас их байдаг ч хичээл шамдлын хүчээр давдаг бөгөөд хичээлээс хоцрох, таслах нь бараг үгүй. 
4. Багшийг шүтэх ёсыг эрхэмлэдэг. Ном зааж буй багшаа хэрхэн хүндэтгэх, түүний тус эрдэм, эс хүндэтгэхийн гэм хорыг маш ойлгомжтой хэлж сануулан, дадуулдаг. Багш, оюутнуудын харилцаанд таагүй байдал үүсэхийг би нэг ч удаа харсангүй ээ. Миний хүү, охинтой нас чацуу багш нараар хичээл заалгаж байгаа миний хувьд бусдыг номд хөтлөх хэмжээнд боловсорсон залуу багш нараа бишрэн хүндэтгэхийн хамтад талархан хайрладаг. Залуучууд мундаг.
5. Бусдад ном зааж буй багшийн баримтлах ёс байдаг. Ном сонсож буй шавь нараа хүндэлж, үлгэрлэдэг. Багш загнаад байхгүй ч сургаал ном, сонирхолтой түүх, сургамж, үлгэрээр ухааруулдаг. Би тэдгээрийг сонсох туйлын дуртай. Буддист багш нарын давуу тал их.
Багш, оюутны, ангийн нөхдийн харилцаа цаашдын ажил, амьдралд ч нөлөөлөх нь гарцаагүй. Өөр онцлог, сайхан зүйлүүд манай сургуульд зөндөө байна.

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай