782
Оточ Манрамба их сургуулийн багш, оюутан, магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний ажлын чиглэл, агуулга нь УАУ-д тулгамдаж буй асуудлыг түлхүү хамруулах зорилгоор ОМИС-ийн шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг шинэчлэн боловсруулж, Эрдмийн зөвлөлийн хурлын 2020 оны 11-р сарын 06-ны өдрийн 5-р тогтоолоор батлуулан мөрдөж эхэлсэн.
ОМИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
№ |
Судалгааны тэргүүлэх чиглэл |
Судалгааны ажлын сэдэв |
1 |
УАУ-Ы ТҮҮХ СУДЛАЛ |
1. Монголын УАУ-ы түүхэн судалгаа 2. Хятадын УАУ-ы түүхэн судалгаа 3. Төвөдийн УАУ-ы түүхэн судалгаа 4. Энэтхэгийн УАУ-ы түүхэн судалгаа 5. Дорнын УАУ-ы түүхэн харьцуулсан судалгаа |
2 |
МОНГОЛЫН УАУ-Ы ОНОЛ, АРГАЗҮЙН СУДАЛГАА |
1. УАУ-ы өвчний ангилалзүй 2. Гурван гэм, таван махбод 3. Хурмал өвчин 4. УАУ-ы өвчин судлал 5. Монгол хүний өвөрчлөл 6. Монголын УАУ-ы боловсрол судлал |
3 |
МОНГОЛЫН УАУ-Ы ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГАА |
1. УАУ-ы засал, түүний аргууд 2. УАУ-ы дотор өвчний эмчилгээ, засал 3. УАУ-ы халуун өвчний эмчилгээ, засал 4. Гурван гэм, хурмал өвчний эмчилгээ, засал 5. УАУ-ы сувилахуй судлал |
4 |
МОНГОЛЫН УАУ-Ы ЭМЗҮЙН СУДАЛГАА |
1. Уламжлалт эмийн жор, түүхий эдийн судалгаа 2. Уламжлалт эмийн химийн судалгаа 3. Уламжлалт эмийн технологийн судалгаа 4. Уламжлалт эмийн чанар, аюулгүй байдлын судалгаа 5. Уламжлалт эмийн эмнэлзүйн судалгаа 6. Уламжлалт эмийн эмчилгээний үр дүнгийн судалгаа |
5 |
БУДДЫН ГҮН УХААН БА УАУ-Ы УЯЛДАА ХОЛБООНЫ СУДАЛГАА |
1. Зурхайн ухаан ба УАУ-ы уялдаа холбоо 2. Буддын их, бага ухаан 3. Гүрэм номын засал 4. Гүрэм заслаар эдгээх өвчний ангилал зүй |